Инфляци нь бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл юм. Монгол улсад инфляцийг тооцохдоо хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшнээр тооцдог. ХҮИ нь хэрэглэгч нарын худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. ХҮИ нь нэг өрхийнхийг биш, харин нийт өрхүүдээр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Үндэсний Статистикийн Газар нь 1991 оны 9-р сараас Олон Улсын Валютын Сангийн аргачлалаар ХҮИ-ийг тооцож эхэлсэн. Энэхүү сагсанд тодорхой нэр төрлийн өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг судалснаар нэг багц болгодог. Энэхүү багцын бүрэлдэхүүнийг 5 жил тутамд нэр өөрчилдөг бөгөөд ямарт тэлж өргөсдөг аж. Өнөөг хүртэл хэрэглээний сагсыг 4 удаа өөрчилсөн бөгөөд анх 120 орчим бүтээгдэхүүн багтдаг байсан бол өнөөдөр 280 орчим бүтээгдэхүүн орох болжээ.
Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний тоо Хүснэгт 1.
1991-1995 он | 1996-2000 он | 2001-2005 он | 2006-2009 он |
123 | 205 | 239 | 289 |
Эх үүсвэр: Статистикийн эмхтэл 2007 он
Анх үнийн судалгааг жил бүрийн эцэст, дараа нь сар бүр гэх мэтчилэн улам нарийслаар одоо 7 хоног тутмын мэдээг гаргах чадалтай болжээ. Монгол улсын хувьд статистик мэдээ хөтөлж эхэлснээс хойш хүрсэн хамгийн өндөр инфляцийн түвшин нь 1992 оны 325,5 хувь аж. Энэ нь тус жил бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх оноосоо даруй 3 дахин өссөн гэсэн үг.
Гэхдээ инфляцийг ийнхүү хэдхэн бүтээгдэхүүнээр төлөөлүүлэн ойлгож байгаа нь маш их учир дутагдалтай байж болох талтай. За яахав энэ ч аргачлалын асуудал байх орхиё. Инфляцийн учир шалтгаан нь мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ өсөх. Харин бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан нь юу вэ? энэ талаар эдийн засагт 2 хүчин зүйлээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл 2 талаас нь тайлбарладаг гэсэн үг.
- Эрэлтийн талын хүчин зүйл
- Нийлүүлэлтийн талын хүчин зүйл
Эрэлтийн талын хүчин зүйл: хэрвээ ямар нэгэн зүйлийн эрэлт өсвөл түүнийг дагаад үнэ цэнэ, үнэлэмж нь өсдөг жамтай. Энэ энгийн нэг эрэлт нийлүүлэлтийн хууль юм. Өнөөдөр дэлхийн, монгол улсын хүн амын тоо минут минутаар нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Монгол улсын хүн ам 6 минут орчим нэг хүнээр нэмэгддэг бол эсрэгээрээ дэлхийд 1 минутанд 2-3 хүнээр нэмэгддэг гэсэн тооцоо ч бий. Үүнийг дэлгэрүүлэн үзэхийг хүсвэл Үндэсний статистикийн газар хүн амын электрон цагийг ажиллуулаад удаагүй байгаа билээ. Тэгвэл энэхүү өсөн нэмэгдэх шороон түмэн хүний эрэлт хэрэгцээ тэр хирээр нэмэгдэх нь мэдээж. Харин бидний гол хэрэглээ бол байгал орчины нөөц баялаг юм. Бид байгалийн нөөц баялаг гэхээр үнэт металл, чулуулгаар төсөөлдөг. Энэ нь маш буруу ойлголт бөгөөд байгалийн нөөц баялагт ой мод, уул, ус ургамал, ан амьтад хөрс шороо зэрэг газар дээрх ил баялагууд, алт, зэс, гэх мэт үнэт металл, нүүрс, гүний ус, газрын тос, жонш зэрэг чулуулаг, цардуулууд болох газрын гүн дэхь баялагууд бүгд багтана. Бүр бидний амьсгалж буй агаар хүртэл байгалийн баялагт тооцогдоно. Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээгддэг ба, нөхөн сэргээгддэггүй гэж 2 ангилдаг. Байгалийн зарим нөөц баялаг хэдий нөхөн сэргээгддэг ч, энэ процесс маш удаан явагддаг. Жишээ нь модод ургаж нас бие гүйцэтлээ 15-20 жил зарцууллагдагаас харж болно. Гэтэл бид нэг тийм модыг хэдхэн минутын дотор тайрж хаяаад, хэдхэн өдөр түлж байна. Иймээс цаашдаа байгалийн нөөц хомсдох, бүр устаж үгүй болох аюулд ороод биш орчихсон байна. Үүнээс шалтгаалан нийлүүлэлт нь багасаж, эрэлт нь өсч байгаа зүйлсийн үнэ өсөх нь дамжиггүй. Цаашдаа байгалийн нөөцөө хамгаалахгүй, нөхөн сэргээх ажил идэвхитэй хийхгүй юм бол байгалийн нөөц шавхагдаж дуусдагүй юмаа гэхэд инфляци галзуурч, юмны үнэ тэнгэрт тултлаа өсөх мэдээжийн хэрэг болоод байна. Өнөөдөр эрэлтээс үүдэлтэй инфляцийн жишээ нь усны асуудал юм. Ялангуяа африкын оруудад усны хомсдол үүсч, боломжтой нэг нь өндөр үнээр ус худалдан авч байхад, боломжгүй нэг нь тогтмол усаар амьжиргаагаа зогоож байна. Эдгээр улс орнуудын бүр заримд нь боломжийн айл нь худаг гаргаж түүнийг 5-6 айл тойрон хүрээлж, ус худалдан авч ууж байна. Дэлхий нийтэд усны асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед харин монгол ус гэдэг ямар ч үнэ цэнэгүй зүгээр л голоос очоод авчих зүйл байгаа нь нэг давуу тал гэлтэй.
Нийлүүлэлтийн талын хүчин зүйл: дээр дурьдсанчлан хичнээн эрэлт хэрэгцээ байгаад нийлүүлэлт нь тэр бүрэн хангаж чадахгүй бол инфляци үүсэх нь дамжиггүй. Цаасаар жишээ авч үзье. Засгийн газраас ой мод устаж байгаа тулд мод ашиглалтанд өндөр татвар тогтоосон гэе. Тэгвэл мод хийх зардал ихсэнэ, ингэснээр модыг авч үйлдвэрлэлдээ ашигладаг бүх үйлдвэрүүдийн (тавилгын үйлдвэр, цаасны үйлдвэр, банз дүнзний үйлдвэр...) үнэтэй мод авч ашиглах шаардлагатай болно. Үүнээс тухайн үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийхээ (бүх төрлийн цаасан бүтээгдэхүүн, тавилга, барилгын материал...) үнийг өсгөхөөс аргагүй хүрнэ. Тухайн бүтээгдэхүүнийг бөөндөж авдаг газар (бөөний худалдааны төв, агуулах...) өссөн үнээр авна. Бөөний худалдаачнаас жижиглэн худалдаачин (дэлгүүр, лангуу, явуулын худалдаа...) мөн өссөн үнээр авна. Ингээд эцсийн хэрэглэгчдийн гар дээр очих үнэ өссөн байх болно. Энэхүү үнэ нэмэгдэх процессыг нийлүүлэлтийн талын инфляци гэнэ.
Бодит амьдрал дээр энэ 2 янзын инфляци зэрэгцэн оршиж бие биенийгээ улам хөөрөгдөж байдаг. Тэгвэл инфляци нь нөөцийн хомсдол, хүн амын өсөлт хоёроос болдог нь тодорхой боллоо. Улс орон бүр өөрийн гэсэн нөөц баялагтай, мөн өөрийн гэсэн хүн амтай. Монгол улсын хувьд байгалийн нөөц ихтэй орон, харин хүн ам багатай. Өөрөөр хэлбэл манай орны хувьд хүн ам маань хэтэрхий бага, баялаг маань хэтэрхий их байна. Үүний нэг жишээ нь баялагаа (оюутолгой, тавантолгой...) хэрхэн хуваах вэ гээд дээдсүүд, доодсуудгүй яс булаацалдсан нохой адил хоорондоо хэмлэлдэх юм. Мөн манай улсын хүн ам арай бага байна, 10 сая байсан бол дэлхийг доргиож байх үгүй юу гэх, засгийн газар хүн амын өсөлтийг дэмжиж, хүүхдийн 3.000т, 25.000т, гэр бүлийн 500.000т, шинэ хүүхдийн 100.000т гэх мэт хөтөлбөрүүдээс хүн амаа эрчимтэй өсгөхийг зорьж байгаа нь тодорхой болж байна.Тэгэхээр эрэлт, нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци бий болж байна гэдэг арай л худлаа юм шиг. Тэгвэл сүүлийн үед бүр галзуураад байгаа энэхүү бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэрхэн тайлбарлах вэ? Хэрэв та жирийн нэг албан хаагч, хэрэглэгчдээс энэ тухай асуувал тэд үнийн хөөрөгдөл, хуйвалдаан, олигархуудын хийж буй хэрэг гэж бухимдалтайгаар хэлэх нь тодорхой. Харин бизнес эрхлэгчид, худалдаачдаас энэ тухай асуувал түүхийн эдийн үнэ нэмэгдсэн, ялангуяа шатахууны үнэ нэмэгдсэн учраас хэмээн хариулна. Чухам аль талынх зөв вэ? эсвэл аль талынх нь нэрлэж буй шалтгаан хамгийн их нөлөөлөлтэй вэ? гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Дэлхийн зах зээлд манай улсын эзлэх зай өчүүхэн бага гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Үүний адил бид дэлхийн улс орнууд ямар үнэ санал болгон түүгээр авч монголдоо худалдахаас өөр аргагүй хүрдэг. Үүнээс шалтгаалж энэ чинь манай улсын худалдаачдын биш гадны худалдаачдын үнийн хөөрөгдөл биш гэсэн эргэлзээг төрүүлэх аж. Монгол улс хэдий байгалийн нөөц, баялаг ихтэй ч түүнийгээ боловсруулж чадахгүй, боловсруулах үйлдвэр бараг л байхгүй (говь, эрдэнэтээс өөр мэдэх юм алга) зэргээс шалтгаалан олборлосон түүхий эдээ шууд гадаад улс оронд худалдаалж байна. Тус түүхий эд нь гадаад оронд очоод бүтээгдэхүүн болон боловсруулагдаад буцаад өндөр үнэтэй бүтээгдэхүүн болон орж ирж байна. Хэрэв тухайн түүхий эдээ дотооддоо боловсруулсан бол хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, мөн өндөр үнээр гадаадад экспортлох бүрэн боломжтой баймаар юм. Өнөөдөр монгол үйлдвэр барих хэрэгтэй л гэдэг гэтэл яг ийм юм баръя, төсөл нь энэ байна батлаад санхүүжүүлээд өгөөч гэдэг газар, хүн алга. Нөгөө талдаа үйлдвэр барих мөнгө байхгүй гэдэг мөртлөө ямар ч баялаг бүтээгдэггүй хэсэгт тэрбум тэрбумаар нь цацах юм. Ингэж халамжлах нь буруу биш ч монгол улс хэтэрхий халамжийн төр болчихоод байгаа илт. Төр зарим үед төрийн төмөр нүүрээ харуулж өнөөдөр хэрэглэх мөнгөө ирээдүй рүүгээ шилжүүлж, ард иргэдийнхээ бүсийг чангалж чаддаг байх ёстой. Бидний хэлдгээр халамжийн энэхүү хэт хавтгайрал ард иргэдийн дунд мөнгөний үнэ цэнийг унагаж, мөнгөтэй харьцах ард иргэдийн харьцааг бага багаар доройтуулж байгааг хэлэх юун. Саяхан л зэсийн үнэ 8000 орчим доллар байсан, одоо харин 3000 доллар болчихож. Засгийн газар инфляцийг онилох бодлого ч гэх шиг хүүхдийн тоглоом шиг юманд хууртаж байхаар, өөрийн үйл ажиллагаандаа анхаарч, дээрхийн адил цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүйг санаж явах хэрэгтэй. Үүнээс гадна манай улсад хуйвалдаан гэдэг зүй маш их газар авчээ. Үүний жишээ нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ нэгэн зэрэг нэмэгддэг баримт юм. Салбартаа цөөн өрсөлдөгчтэй компаний хувьд энэ бол хуйвалдаан гэдэг нь ойлгомжтой. Харин маш олон өрсөлдөгчтэй салбарын хувьд энэ бол үнэхээр тайлагдашгүй нууц гэлтэй. Манай улсын нефтын компаниудын үнэ нэгэн зэрэг нэмэгддэгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Хамгийн харамсалтай нь шатахуунаа хямдхан авчихаад дэлхийн зах зээл дээр үнэ өссөн учраас гээд үнэтэй зардаг, харин шатахуунаа өндөр үнэтэй авсан бол дараа нь дэлхийн зах зээл дээр үнэ буурсан боловч үнэтэй авсан юм гээд өндөр үнэтэй зараад байгаа нь чухам ямар утгатайг ёстой бүү мэд. Харин олон өрсөлдөгчтэй салбараас төмсний зах зээлийг аваад үзье. Үүнд үнийн өөрчлөлт бас л нэгэн зэрэг явагдана. Энэ зах зээл маш ашигтай салбарт тооцогддо. Учир нь энэ салбарын ашиг гэж ванли. Өнөөдөр хятад төмс хямдхан (300-500т) чанаргүй л гэдэг харин ч эсрэгээрээ монгол төмс хэтэрхий үнэтэй байгаа юм биш үү. Жирийн монгол айл авч чадахааргүй өндөр үнэ тавьчихаад (600-1200т) монгол брендын төмс гээд байгаа нь үнэхээр бидний янзыг үзэх мэт. Хэрэв үндэсний үйлдвэрлэл гээд манай улсын бүтээгдэхүүнүүд ийм өндөр үнэтэй байгаад байх юм бол түүнийг авч хэрэглэх хүн олдохгүй, үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байх нь аргагүй шүү дээ. Нөгөө талаас хэрэглэгчид монголдоо үйлдвэрлэл хөгжүүлээч энэ тэрээ гэдэг. Яг үнэндээ бол өөрсдөө хувь нэмэрээ оруулдаггүй. Үүний жишээ нь монгол гурилыг үйлдвэрлэл сайн хөгжсөн монголыг хангах нөөц ч байгаа үнийн хувьд өндөр биш гэтэл хэрэглэгчид гурил авахдаа орос эсвэл хятад гурил авдаг. Сүү байна. Манай улсад сүүний үйлдвэрлэл бас л сайн хөгжсөн. 40 сая малтай ард түмэн бид цайны байтугай зүгээр уух сүүгээр тасрахгүйсэн. Гэтэл худалдаж авахдаа хятад, солонгос, орос зэрэг есөн жорийн орны сүүг авч хэрэглэнэ. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэлбэр биш юм. Монголдоо байдаггүй зүйл гадаадаас авсан бол яахав гэхсэн, гэтэл элбэг байгаа зүйлээ гаднаас авдаг үнэхээр муухай хүмүүсийн зан юм. Үүнээс шалтгаалж бид гадаадын бараанд дөнгөлүүлж, үнэ яаж өөрчлөгдөнө, тэр нь бидэнд асар хүндээр тусаж, манай орны эдийн засаг, нийгмийг хүнд байдалд оруулж байгаа нь хүн бүхний нүднээ илт. Дэлхийн зах зээлээс улаанбуудай, нефтийн үнээ өсгөнө гэж айлгах, ОХУ-аас цахилгааныхаа үнийг өсгөнө хэмээн сүрдүүлэх, хятадаас бараа бүтээгдэхүүний үнээ өсгөнө эсвэл хилээ хаана гэж далайлгах нь үнэхээр аймшигтай.
Монголын нийгэм эдийн засгийн төлөв байдалд би дээрх мэтээр дүгнэлт хийж, товчхоноор монгол улсын инфляцид дараах зүйлс чухал нөлөөтэй байж болох юм гэж үзлээ:
- Байгалийн нөөц баялагаа боловсруулах үйлдвэр бараг байхгүй (эрдэнэт, говь-г эс тооцвол)
- Төрийн халамжийн хэт хавтгайрал (мөнгөний үнэ цэнэ ард иргэдийн дунд унасан)
- Засгийн газарын хэрэглээ тогтвортой бус (яг л алт, зэсийн үнэ шиг)
- Нэг салбарын томоохон компаниудын хуйвалдаан (үнийн хөөрөгдөл)
- Нийгмийн сэтгэлзүй (бензиний үнэ өсөх нь гэдэг мэдээ сонсоод бараа бүтээгдэхүүний нөөцлөх гэж дараалал, дугаарлалт үүсгэснээс эрэлтийн инфляцийг бий болгох)
- Телевиз, радио, сонин сэтгүүл зэрэг гарсан мэдээлэл
No comments:
Post a Comment