Аливаа улс үндэстэн оршин тогтнох гол нөхцөл бол тус улсыг бүрдүүлэгч хүн ам байдаг нь зүй билээ. Тус ард иргэд амьдрах, амьжиргаагаа тэтгэх гол эх үүсвэр нь ажил хөдөлмөр мөн. Иймд ажил эрхлэлт, үүний нөгөө тал болох ажилгүйдэл нь улс үндэстэн бүрийн анхаарах ёстой нэг асуудал болох тодорхой болж байна. Монгол улс дахь ажилгүйдлийн бодит байдлыг авч үзэхийн өмнө, эхлээд ажилгүйдлийн онолын талаар товч сонирхоё. Ажилгүйдлийн онолд дараах гол гол ойлголтууд багтдаг:
- Ажилгүй хүн
- Ажилгүйдлийн түвшин
- Ажилгүйдлийн тэтгэмж
- Ажилгүйдлийн хэлбэр
Ажилгүй хүн: гэдэг нь насанд хүрсэн, хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа хүнийг хэлнэ.
Ажилгүйдлийн түвшин: гэдэг нь насанд хүрсэн, ажил эрхлэх боломжтой болон ажил эрхэлж байгаа хүмүүсийн дунд ажилгүй хүмүүс хэдэн хувийг эзэлж байгаагаар нь тооцдог.
Ажилгүйдлийн тэтгэмж: ажилгүй болсноос болж амьжиргааны гол эх үүсвэрээсээ салсан нь тогтоогдвол ЗГ болон ажил олгогчоос өгч буй бүрэн хэмжээний тэтгэмжийг хэлнэ. (тэтгэвэр, халамж, гэнэт халагдсаны тэтгэмж....) Гэвч энэхүү ойлголтыг манай улс зөвхөн нэг удаагийн тэтгэмжтэй холиж андуурах тохиолдол их гардаг.
Ажилгүйдлийн хэлбэр: Эдийн засгийн засгийн тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажилгүйдэл үүсэх шалтгаан харилцан адилгүй байдаг. Макро эдийн засгийн онолд ажилгүйдлийг үүсч буй шалтгаанаас нь хамааруулаад 4 хэлбэрт ангилдаг.
- Завсрын ажилгүйдэл
- Улирлын ажилгүйдэл
- Бүтцийн ажилгүйдэл
- Мөчлөгийн ажилгүйдэл
Завсрын ажилгүйдэл: хүн амын аливаа шилжилт хөдөлгөөнөөс үүсэн бий болох ажилгүйдэл.
Улирлын ажилгүйдэл: улирлын чанартай ажил мэргэжлээс шалтгаалан бий болж байгаа ажилгүйдэл.
Бүтцийн ажилгүйдэл: ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан, техник технологи, хөгжил дэвшилтэй нийцэж чадаагүйгээс энэхүү ажилгүйдэл үүснэ.
Мөчлөгийн ажилгүйдэл: эдийн засгийн уналт сэргэлт зэрэг эдийн засгийн тогтворгүй байдалтай уялдан бий болдог ажилгүйдэл юм.
Монгол улс нь ажилгүйдлийн түвшин багатай орны тоонд ордог болно.
Монгол улс саяхан эдийн засгийн тогтолцоогоо үндсээр өөрчилж, Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт эдийн засгийн буюу зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж өөрийн орны хүн амын бизнес, ажил төрөл эрхлэх боломж бололцоог бүрэн хангасан гэлтэй. Гэтэл энэхүү шилжилтийг бидний бүр цаашилбал дэлхийн томоохон хөгжингүй улс орнуудын жишээнд ч байхгүй тийм богинохон хугацаанд явуулахыг оролдсон. Үүний уршгаар нийгмийн бүх хүрээ, бизнесийн бүх салбар, хүн амын сэтгэл зүйд гэнэтийн цочрол өгсөн. Хүмүүс гэнэт ажилгүйдэлд өртөн, ажилтайгаа илүү хөдөлмөр, илүү их хичээл чармайлт шаардагдах болж, төрийн өмчийн байгууллагууд хувьд шилжснээр буруу менежментийн үр дүнд хаалгаа барихад хүрлээ. Хүн амын тал шахам хувь нь шууд ядуусын эгнээнд шилжиж, хэзээ гэрэл гийхийг хүлээж суух боллоо. Энэхүү шилжилтэнд олон сайн тал үр дүнг дагуулсан ч энэ зүйлс хүрч болох хамгийн сайхан хараахан биш юм. Төрийн энэхүү алдаатай бодлогын үр дүнд хүн амын 15-20 орчим хувь нь гэнэт ажилгүй болж, амьжиргааныхаа гол эх үүсвэрээс саллаа. Хэрэв монгол улс дахь нэг гэр бүл нь дунджаар 5 гишүүнтэй, тэр хүмүүсийн зөвхөн 1 нь тогтмол ажилтай байсан гэвэл бараг монгол улс тэр чигээрээ хямралд өртсөн гэсэн үг юм. Энэ бол миний бодол. Төр өмч хувьчлалыг хэт харалган, богино хугацаанд явуулснаар хувьчлагдаж буй зүйлсийг жинхэнэ мөхөхөд хүргэсэн юм. Төрийн томоохон албан тушаалтнууд бага үнээр хувьчлал хийж өөртөө завших, авилгал авч өмч хувьчлалыг буруу явуулах, оролцогчдыг шалгаагүй, хяналт тавиагүй, эргэх холбоо зэргээ умартсанаас болж манай улсын томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд хаалгаа барих, эсвэл хуваагдах, жижигрэх нэрээр уг газар ажиллагсад ажилгүй болсоор байлаа.
Манай улсад улиралын шинж чанартай үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ ДНБ-ний ихэнх хувийг бүрдүүлдэг. Үүнд газар тариалан, уул уурхай, аялал зуучлал, барилгажилт, боловсролын салбар зэрэг орно. Үүнээс болж ажилгүйчүүдийн эгнээ гэнэт нэмэгдэх, орлогогүй болж бараг ажилгүйгээс ялгаагүй болох зэрэг нийгмийн олон асуудал үүссээр байна. Газар тариалангийн хувьд хаварын сүүл, зуны турш, намарын эхэн саруудад хамгийн оргил ажлын үе байдаг бол намарын сүүл сар, өвөлийн турш, хаварын эхэн саруудад ажиллах нөхцөл боломж бүрддэггүй учраас уг салбарт ажиллагсад ажилгүй болдог байна. Уул уурхайн салбар нь мөн хувьд хаварын сүүл, зуны турш, намарын эхэн саруудад хамгийн оргил ажлын үе байдаг бол намарын сүүл сар, өвөлийн турш, хаварын эхэн саруудад үйл ажиллагаагаа зогсоож, урин дулаан цагт үйл ажиллагаагаа эрчимтэй явуулдаг байна. Аялал зуучлалын салбарын хувьд хувьд хаварын сүүл, зуны турш, намарын эхэн саруудад хамгийн оргил үе байдаг бол намарын сүүл сар, өвөлийн турш, хаварын эхэн саруудад бараг л үйл ажиллагаа нь нам зогсдог аж. Мэдээж дүн өвөлийн хүйтнээр юм үзэж нүд тайлах гэсэн жуулчид монголыг зорих нь юу л бол, харин зуны дулаан цагаар байгалийн үзэсгэлэнг сонирхох хүмүүсийн тоо тасрахгүй нь лавтай. Боловсролын салбар, ялангуяа сургуулиуд хувьд намарын сүүл сар, өвөлийн турш, хаварын эхэн саруудад хичээллэдэг бол хаварын сүүл, зуны турш, намарын эхэн саруудад амардаг байна. Гэвч уг салбарын хувьд тэр бүр ажилтнаа халаад эсвэл шинэ ажилтан аваад байдаггүй учир ажилгүйдэл бараг нөлөө үзүүлэхгүй юм. Барилгын салбарын хувьд хаварын сүүл, зуны турш, намарын эхэн саруудад хамгийн оргил ажлын үе байдаг бол намарын сүүл сар, өвөлийн турш, хаварын эхэн саруудад ажиллах нөхцөл боломж бүрддэггүй учраас уг салбарт ажиллагсад ажилгүй болдог байна. Ийнхүү улирлын шинж чанартай ажлуудын фааз ийм сайхан таарч байгаа нь манай улсын ажилгүйдлийн түвшин жилийн дотор хэлбэлзэх шалтгаан болж байна. Хэрэв бид энэхүү байгалаас хараат байдлаа бүр алга болгодоггүй юмаа гэхэд бууруулахгүй бол монгол улс ажилгүйдлийн түвшнээ бууруулна гэдэг юу л бол.
Манай монгол улсад мэргэжил боловсрол үнэ цэнээ алдаж ойлголт нь хүртэл буруу болж эхэллээ. Ялангуяа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хөгжил үнэхээр муу, ашиггүй байна. Үүний нэг тод жишээ нь өнөөдөр хувийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нээж ажиллуулж байгаа газар нэгээхэн ч үгүй байна. Дандаа их дээд сургууль, колледжи л байх юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчид мэдлэг муутай, муу сурлагатай хүн суралцдаг гэдэг ойлголт түгээмэл болж, үүнээс шалтгаалан хүүхдүүд албан шахалтаар орохоос бус өөрийн хүсэл сонирхолоор уг төвд хамрагдаж байгаа нь цөөхөн билээ. Мөн уг төвд суралцагчид өөрсдийн эзэмшсэн мэдлэгийг үнэлэхгүй, ач холбогдол өгөхгүй байгаа ч үүнд нөлөөлж байгаа юм. Өнөөдөр 10 жилийн сургуульд хамрагсадын 1 хүрэхгүй хувь нь (өөрөөр хэлбэл сургуулаас хасагдсан, муу сурлагатай) Техник Мэргэжлийн Сургуульд хамрагдаж мэргэжил, боловсрол олж авч байна. ТМС гэхээр яг л эцэг эхчүүд, хүүхдүүд хамгийн муугаар бодож, шийтгэл юм шиг хүлээж авч байгаа нь төр засаг энэ тал дээр муу анхаарсны шинж гэлтэй. Төрөөс саяхан бүр тодруулбал 2007 оноос мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжиж, олон улстай хамтарсан (швёд, Германы бүгд найрамдах улс, Оросын холбооны улс,...,) төвүүдийг нээж ажиллуулан, шинэ шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь бас сайшаалтай хэрэг билээ. Дээд боловсролын хувьд маш харамсалтай зүйлс олон байна, энэ нь маш олон сургуулиудын тооноос болж байна. Нэг жилд хэтэрхий олон хүн их дээд сургууль төгсөж, энэ нь буруу биш л дээ гэхдээ гарсан хүн болгон ажил төрөлтэй болохгүй байгаа нь үүнийг буруу гэдгийг илтгэж байна. Ийм болох шалтгааныг эцэг эхчүүд тавьж байна. Үр хүүхдүүдээ ямар ч хамаагүй сургуулийн бараа харуулж оруулаад, төгсгөж байвал тэдний санаа амарна. Хайран мөнгө. Тэд хүүхдийнхээ боломж бололцоог харгалзан үзэлгүйгээр нэг ёсондоо хүүхдийнхээ амьдралыг хий дэмий үрж байгаа нь тэр. Гэхдээ бид эцэг эхчүүдэд буруу өгөх нь бас эргэлзээтэй зүйл. Бидэнд найдаж сургуульд оруулж, сурах бүх бололцоо нөхцлөөр хангаж байхад харин бид энэхүү боломжийг ашиглаж чадахгүй байгаа бүр ч харамсалтай. Өнөөгийн нийгэмд хэрэгцээтэй эсэхийг үл харгалзан дээд боловсролтой болж байвал ямар ч хамаагүй мэтээр ойлгож, тийм үйлдэл гаргаж байгаа нь боловсролын чанар муудах, үнэ цэнээ алдах нэг шалтгаан бол байна. Буруу мэргэжил сонгосон, чанаргүй боловсрол эзэмшсэн, мэдлэг дутуу дулимаг зэргээс шалтгаалан их дээд сургууль, колледжид суралцагч нар ихэнх нь төгсөөд шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.
Дээрх зүйлс, монголын түүхэн баримт, үзэгдлүүдийг нягтлан авч үзвэл ажилгүйдлийн шалтгааныг тодруулж болох юм.
1990 он хүртэл | 1990-2007 он | 2007 оноос өнөөг хүртэл |
-Завсрын ажилгүйдэл -Улирлын ажилгүйдэл | -Бүтцийн ажилгүйдэл -Улирлын ажилгүйдэл | -Улиралын ажилгүйдэл -Мөчлөгийн ажилгүйдэл |
Ажилгүйдлийн хэлбэрээс авч үзвэл ажилгүйдлийг бий болгогч дараах шалтгаанууд байж болох юм:
- Муу боловсрол
- Улирлын нөхцөл байдал
- Эдийн засгийн хямрал
- Буруу менежмент, буруу хувьчлал
- .........................................
Одоо дээр шалтгаануудыг харгалзан үзээд, ажилгүйдлийг бууруулах арга замыг тодруулбал үзвэл:
- Боловсрол олгогч байгууллагуудын чанарыг дээшлүүлж, олон нийтэд сурталчилах
- Улиралын шинж чанартай ажлуудын энэхүү шинж чанарыг бууруулах, үүнээс үүдэн гарах ажилгүйдлийг шийдвэрлэх,
- Дэлхий даяараа хямарч байгаа өнөө үед ажлын байрыг нэмэгдүүлдэггүй юмаа гэхэд бууруулхгүй байхыг эрмэлзэх, цалинг нэмэгдүүлдэггүй юмаа гэхэд танахгүй байхыг зорих хэрэгтэй. Эс тэгвэл хүмүүсийн амьжиргааны гол эх үүсвэр болсон ажлыг байрыг, цалинг танаад эхлэвэл хямралд өртөж ядсан хүмүүс дахин нэг томоохон дарамт болох болно. 1930 оны хямралыг даваж гарсан бодит жишээ бол Ж.М.Кейнс-ын сангийн тэлэх бодлого, ажил эрхлэлтийг дэмжих явдал байсан юм. Харин монгол улс үүний эсрэг зүйл хийж байгаа нь хямрал бүр хямралын хямрал болох, удаан үргэлжлэх, эдийн засгийн дорой байдалд орох нөхцлийг бий болгож байна. Хэдийгээр бусад орнуудад ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа тэтгэмж болон шинэ ажлын байрыг бий болгох зэрэг сангийн тэлэх бодлого хэрэгжиж байгаа нь сайшаалтай. Гэтэл манай орны хувьд төсвөө 300-400 тэрбум төгрөгөөр танах асуудал яриж, бүр баталж байгаа нь цаанаа ямар санаатай хэлэхийн ч арга алга. Дээр нь бас төрийн албан хаагчдыг халж, цалин мөнгөнөөс нь хумих шийдвэр гаргасан нь том дарга нарт болсон шийдвэр юмаа гэхэд жирийн албан хаагчдад маш хүндээр тусах нь ойлгомжтой. Мөн энэхүү хямралын үед их дээд сургууль төгсөгчид, ажилгүй хүмүүст ажил олно гэдэг өдөр од шиг хэцүү, толгой шаналгаа болсон асуудал болчихлоо шүү дээ.
- Төрийн бодлого буруу байгаагийн нэг жишээ нь өмч хувьчлал, гэрээ байгуулах үйл ажиллагаа юм. 1990 он гарснаар эхэлсэн өмч хувьчлал нь манай улсын хөрөнгө хэдхэн хүний гар төвлөрөх шалтгаан болсон. Бие биенийхээ мэдлэг муутайг далимдуулах, хээл хахууль өгөх, хувьдаа завших зэрэг аргаар энэ үйл ажиллагаа явагдсан гэхэд болно. Ийм буруу өмч хувьчлалын бодлогоос болж, өмч хувьчлалд орсон байгууллагууд хаалгаа барих, бүтцээ өөрчлөх зэргээр олон хүнийг ажилгүй болох болсон байна. Мөн манай улсад ажилладаг гадаадын иргэд, тухайлбал: хятад, орос, солонгос...... зэрэг нь дотоодын ажилчдын ажлын байрыг эзэлж байгаа маргаангүй үнэн билээ. Энэ тал дээр монгол улсын засгийн газар, их хурал анхаарал хандуулж байгаа үйл ажиллагаа бараг алга, хэлэхээс цаашгүй. Ярихаараа монгол ажилчид өөрсдөө болохгүй байна гэнэ, гэтэл аль аль талд нь болохгүй байгаа юм байж байна шүү дээ. Хэрэв монгол ажилчид болохгүй байгаа юм бол тэдний боловсролыг дээшлүүлэх, ёс суртахууныг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг хийх хэрэгтэй юмсан.
No comments:
Post a Comment